|
Бизнес бол амьдрал, тэмцэл, ялалт,мөнгө, эрх мэдлийг өгч чадах түлхүүр атлаа зарим тохиолдолд дээрх таван ойлголтыг эсрэгээр нь мэдрүүлж туйлдуулах нь ч бий тул сэтгэл зүй, тэсвэр тэвчээрийн маш бөх бат тэнхээг шаарддаг хатуу шалгуур гэдгийг ямагт санаарай... Хэн нэгний үүсгэсэн компанид хөлсөөр ажиллаж байхад амархан санагдсан ажилбарууд биеэ даахын цагт тийм ч амархан тоглоом биш байдаг нь нууц биш. Алив нэгэн тогтсон байгууллагын нэрийн өмнөөс хөлсөөр ажиллаж байхад нааштай хандаж байсан хэрэглэгч, хамтрагч нараа харах тусам биеэ дааж ажилламаар санагдаж байвал энэ эндүүрэл. Тэд нэгэнт хэвшсэн хамтрагчаасаа татгалзаж таныг сонгох нь бараг байхгүйтэй адилхан үзэгдэл. Таныг байгууллага төлөөлөн ажиллаж байсан болохоор тэд сонгон харилцдаг байсан болохоос бус хувь хүн талаас чинь хандаагүйг сайтар санууштай. Ер нь "Хөхөөний амьдрал"-аар амьдарна гэдэг алсын ирээдүйгээ алж байгаа ёс зүйн алдаа гэдгийг ямагт санаж, сонирхлын зөрчилгүй салбарт хүчээ үзэх нь илүү нэр төрийн хэрэг байдгийг санаарай. Манай улс нэг мянга есөн зуун ерээд оноос эдийн засаг, нийгмийн шинэ харилцаанд орсонтой холбогдон шинэ гэсэн нэр томъёо шилдэг брэндийн илэрхийлэл болсон. “Шинэ монгол хороолол”, “Шинэ зуун төв” гэх мэт шинээр үүссэн бүхэн хүний сэтгэхүйд ойрхон буудаг билээ. Харин өрнийн орнуудад бол эсрэгээрээ “Хуучин Сантори” , “Хуучны чех пиво” гэх мэт хуучин, хөгшин, олон жилийг давсан гэсэн утга санаа хүчирхэг байдлын илэрхийлэл болсоор иржээ. Зах зээлд хэр удаан оршиж чадсан байна тэр хэрээр чанартай болоод л амьдарсаар байгаа гэсэн логик нийгмийн сэтгэхүйг нь тодорхойлдог юм. Хорин нэгдүгээр зууны мандах нарны үүрээр амьдарч байгаа монголын нийт хэрэглэгчдэд энэхүү шинэ гэхээсээ хуучны чанарт хошуурах үзэгдэл газар авч байгаагийн жишээ нь “Таны гал тогоонд тавин жил туршигдсан чанар” уриагаар хандлагаа шинэчилсэн үндэсний манлай үйлдвэрлэгч, найдвартай түнш, хэрэглэгчдийн итгэл даасан “Алтан тариа”ХХК-ийн сурталчилгаа-г нэрлэх нь зүйтэй болов уу. За ингээд та шинээр бизнес эхлэх гэж байгаа бол амжилт хүсье. Хамгийн гол нь олон жилийн настай, түүхэн замналтай бизнес эрхлэх нь таны хүсээд байгаа үр шимийг бэлэглэх түлхүүр болохоос бус нэг удаагийн шинж чанартай, хаа хүрэх нь тодорхойгүй, зөвхөн орлого олох төдийд л сэтгэж байгаа бол энэ нь бизнес биш. Энэ бол зүгээр л хүн амьд байх наад захын шардлагаа гүйцэлдүүлэх болхидуухан хүсэл зоригийн илэрхийлэл болно гэдгийг санаарай. Таны одоо эхэлж байгаа бизнес дэлхийн соёлт түмэнд шалгагдсан сайн брэнд байхын өлзийтэй ерөөлийг өргөөд таны үр удам танаар бахархан дурсах аугаа үйлийн үүдэнд манай сайт хөтлөн ирж байгаа даа баяртай байна. Бизнес эхлэнэ гэдэг нь тухайн хувь хүн хуулийн этгээд анхлан бизнест хөл тавих эсхүл тогтворжсон байгууллага шинэ бизнес эхлэх гэсэн хоёр төрөлтэй байдаг. Иймд дараах дэд бүлэг тус бүрээр зөвлөгөө ба сануулгыг хүргэж байна. Хэрэв үүнээс илүү дэлгэрэнгүйг мэдэх зөвлүүлэхийг хүсвэл манайд хандаарай. |
|